| | USD/MNT 0₮

ӨНӨӨ ОРОЙНЫ 20.00 ЦАГААС ЭХЭЛЖ ЦАГААННУУР БООМТООР ИРГЭДИЙГ НЭВТРҮҮЛЭХГҮЙ

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирустэй холбогдуулан Монголын Засгийн газар хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан УОК-ийн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн  Цагааннуур боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдрийн 20.00 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хилийг хаах юм байна. 

Мөн УОК-ийн шуурхай штабаас мэдээлж буйгаар Эмийн сангуудад хяналт шалгалт хийж байна. Үйлчилгээний байгууллагууд болон банкууд АТМ-д ариутгал халдваргүйтэл хийж эхэлнэ. Амны хаалтын хомсдолд ороогүй байна. Хүнсний хомсдол үүсэхгүй гэдгийг онцлон хэлэв. 

Шууд үзэх: 

 

 

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдрийн 20.00 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хилийг хаах юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.