| | USD/MNT 0₮

ОБЕГ: Хөвсгөлд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар www.icc.mn сайтад долоодугаар сарын 3-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчидтай хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.