| | USD/MNT 0₮
“Парис 2024” олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг “Michel & Amazonka” брэндийн хамт олон урласан. Тэгвэл цг загварын хувцасыг хятад хэв маягтай гэж манай улсын иргэд ихээхэн шүүмжилсэн билээ. Харин “Michel & Amazonka” өнөөдөр ийн мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд “Тухайн загварыг худалдан авахыг хүссэн гадаад болон дотоодын иргэдэд худалдан борлуулах тусгай эрхийн хүрээнд цөөн тоогоор дахин урлах бэлтгэл ажилдаа ороод байна” гэж бичжээ.