| | USD/MNT 0₮

ЭЕРЭГ МЭДЭЭ: Налайхаас ирэх замд бие нь муудсан иргэнийг цагдаагийн алба хаагчид түргэн хугацаанд эмнэлэгт хүргэжээ

Наадмын баярын өдрүүдэд хотоос гарах чиглэлийн замын ачаалал ихэссэн. Энэ үеэр нэгэн иргэний бие муудаж, яаралтай эмнэлэгийн үйлчилгээ авах шаардлага тулгарчээ. Ийнхүү албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нар иргэнийг өөрсдийн машинд суулгаж түргэн хугацаанд эмнэлэгт хүргэж өгсөн байна. Энэ талаар тусламж авсан иргэн Д.Оюунжаргал өөрийн цахим хуудаснаа талархсанхаа илэрхийлж, ийн нийтэлжээ. Тэрбээр,  “Сайн сайхан зүйлс тохиолдох бүрт баярлаж талархснаа бичмээр санагдах. 7сарын 7 ны өдөр ах маань Налайхаас ирэх замд бие нь муудаж их хотын ид түгжрэлийн үе таараад яалт үгүй болох үед замд таарсан энэхүү машинтай албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчид өөрсдийн машинд шилжүүлэн суулгаж маш түргэн хугацаанд яаралтай тусламжийн тасагт авчирч цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чадлаа. Яараад нэр усыг нь асууж амжаагүй цагдаа дүү нарт маш их баярлалаа. Бид ер нь ямарваа нэгэн асуудал тулгарахад цагдаад хандаж асуудлаа шийдүүлдэг хэрнээ баярлаж талархснаа хэлэх нь ховор юмаа.Та бүгдэд дахин дахин баярлалаа. Хүн ардынхаа амар амгалан байдлын төлөө хичээн зүтгэдэг Цагдаагийн албаны нийт   бие бүрэлдхүүнд баярын мэнд дэвшүүлье” гэж бичсэн байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.