| | USD/MNT 0₮
Импортын 2024 оны эхний 6 сарын статистик мэдээг танилцуулж байна
Импортоор нийт 5378.4 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 1104.8 сая ам.доллараар буюу 25.9 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 95.9 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.1 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.02 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.
Манай улс дэлхийн 147 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 40.6 хувь; ОХУ-д 25.3 хувь; Япон-д 9.6 хувь; БНСУ-д 4.1 хувь; АНУ-д 3.6 хувь; ХБНГУ-д 2.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 85.3 хувийг эзэлж байна.