| | USD/MNT 0₮

ЭМЯ:ГЭРТЭЭ АЖИГЛАЛТАД ГАРСАН ХҮМҮҮСИЙГ БАЙРШИЛ ТОГТООГЧООР ХЯНАНА

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ДЭМБ болон бусад орны нөхцөл байдлаас шалтгаалж, өгч буй зөвлөмж өөрчлөгдөж байна. Таван хүн цугларахад хүний бөөгнөрөл гэж үзэж байсан бол өнөөдрөөс эхэлж хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзэж байгаа тул хоёроос дээш хүн 1.5 метрийн зайтай харьцах хэрэгтэй.

Мөн хөл хорионы дэглэмийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй байна. Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Энэхүү хуралд ЭМЯ-наас хоёр асуудлыг оруулсан. Ажиглалтад байгаа хүмүүс гараад 14 хоног гэртээ өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй гэх саналыг оруулсан. Ингээд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл журам заавар гаргасан. 

Нэгдүгээрт коронавирусийн халдварын улмаас эмчлэгдээд гарсан иргэн өөрийгөө 14 хоног тусгаарлах хэрэгтэй. Гэхдээ тус иргэнд гурван удаа шинжилгээ хийгээд сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргана. 

Хоёрдугаарт эмнэлэг болон тусгаарлах байрнаас гарсан иргэд 14 хоног өөрсдийгөө ажиглана. Тэгээд утсандаа апплейкшн суурилуулаад интернэтэд холбогдон байршил тогтоогчийг байнга асаалттай байлгана. 

Гуравдугаарт иргэн өөрийн халуунаа өдөрт 2 удаа хэмжинэ. Улмаар холбогдох албаны хүмүүст зайлшгүй мэдээлэх үүрэгтэй. 

Хэрвээ утсаа унтрааж, интернэтэд холбогдохгүй бол Зөрчлийн хууль, Эрүүл мэндийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Эдгээр хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байхад хуулийн байгууллага хяналт тавина гэсэн Засгийн газрын тогтоол гарсан” гэв.

Эмнэлэг болон тусгаарлах байрнаас гарсан иргэд 14 хоног өөрсдийгөө ажиглана. Тэгээд утсандаа апплейкшн суурилуулаад интернэтэд холбогдон байршил тогтоогчийг байнга асаалттай байлгана.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.