| | USD/MNT 0₮

ОБЕГ: Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 26 хүн амь насаа алдсан

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.07.08-14/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын  100 удаагийн дуудлага ОБЕГ-т бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгаалсан.  Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 26 хүн нас барж, 3 хүн гэмтэж бэртсэн аж.

Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 35 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  11 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.