| | USD/MNT 0₮
Буудлагын төрлөөр манай 2 тамирчин 3 төрлөөс 2 төрөлд оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь олимпийн хорооноос явуулсан мэдүүлгээр 2 тамирчин ЗӨВХӨН 50 метрийн урт бууны төрөлд орохоор болж бусад 2 дасгал оролцохооргүй болсон гэж МУ-ын буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллийг худал гэж МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг үгүйсгэв. Харин үүний дараа МУ-ын буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн ийн мэдээллээ.
Тэрбээр, “Миний бие монгол улсын буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн нь 2023 дэлхийн аварга шалгаруулах 50 метрын 3*20 дасгалд парис 2024 олимпын эрхээ авж байсан. Нэг дасгалд эрхэн авхад бусад төрөлдөө буудах боломжтой байдаг. Монголын үндэсний олимпын хороон нь миний олимпод оролцох мэдүүлгийг дутуу бөглөж явуулсан үндсэн дээр 10м ын хийн урт бууны төрөлд оролцох тамирчдын жагсаалтад миний нэр байхгүй байгаа юм. Би ахиж нэмж орох гэсэн юм бол байхгүй. Орох ёстой зүйлдээ ормоор байна Энэ үл ойлголцлоос болж тамирчин миний хүч хөдөлмөр, эрх маань зөрчигдөөд байна” гэв.