| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ:ФРАНЦ ИРГЭНИЙ БИЕ ЭДГЭРЧ БАЙНА, ГЭХДЭЭ 10 ХОНОГ ХЯНАНА

Тусгаарлагдаж мөн ажиглалтад байгаа иргэдийн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Токио Улаанбаатарын онгоцоор ирсэн 52 хүнээс вирус илрээгүй. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэдээс коронавирус илрээгүй. Истанбул Улаанбаатарын онгоцоор ирсэн 22 хүний шинжилгээ хийгдэж байна. Өнөөдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Харин ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 10 хүний биеийн байдалд дунд зэрэг тогтвортой. Хоёр хүний биеийн байдал сайжирсан тогтвортой. Франц иргэний уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж, сайжирч байна. Гэхдээ энэ хүнээ багадаа 10 хоног үргэлжлүүлэн эмчилж, хянах болно” гэлээ.

 

Харин ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 10 хүний биеийн байдалд дунд зэрэг тогтвортой. Хоёр хүний биеийн байдал сайжирсан тогтвортой. Франц иргэний уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж, сайжирч байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.