| | USD/MNT 0₮
МҮОХ-ноос тамирчдын мэдээллийг алдаатай явуулснаас болж О.Есүгэн, Н.Баяраа нар олимпын хоёр төрлөөс хасагдах болсон талаар мэдээлэл гараад байна.
Харин уг асуудалд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг дараах тайлбарыг хийжээ.
Тэрбээр " Олон Улсын Буудлагын Спортын Холбооноос олгосон квотын дагуу тамирчдыг Олимпод оролцуулах баталгаажуулалтыг зохих журмын дагуу хугацаанд нь баталгаажуулсан. Тамирчид гар буу болон урт бууны төрөлд Олимпын наадамдаа оролцоно.
О.Есүгэн, Н.Баяраа нар Парис Олимпын бүртгэлд байгаа. Олимпын хороон дээр буудлагын холбооноос ирсэн төрлүүдийн хүсэлтээр л бүртгүүлж баталгаажуулсан байгаа. Бүртгэл хаагдсаны дараа дахин нэг төрөлд оръё гэсэн хүсэлт буудлагын холбооноос ирсэн гэж байна. Тэр асуудлыг Олимпын хороо олон улсын холбоонд нөлөөлөх боломжгүй тул бид шийдэхгүй. Та нар мэдээллийн сайт байж иймэрхүү буруу мэдээллийг тодруулахгүй гаргах нь буруу. Хэвлэл мэдээллийн сайт нягтлахгүй сенсаци болгох гэсэн оролдлого байна гэж бид хардаж байна” гэжээ.