| | USD/MNT 0₮
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн наадамд 512 хүчит бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат Увс нуур дэвжээний бөх Улсын Даян аварга Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, Дархан аварга цолтой боллоо. Харин үзүүр түрүүнд булаацалдсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр хурц чимэг нэмж, арслан цолтойгоо үлдлээ.
Шөвгийн дөрөвт Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх Улсын начин Д.Хүдэрбулга долоо давж Улсын заан цолтон боллоо. Ийнхүү наадамчин олон маань шинэ Дархан аваргатай болж өргөн дэлгэр сайхан наадлаа.
Дашрамд дуулгахад, Ийнхүү 10 жилийн дараа Увсын цэнхэр хязгаараас шинэхэн дархан аварга төрлөө. Дархан аварга Н.Батсуурь Увс аймгийн хоёр дахь дархан аварга болж байгаа бол Улсын хэмжээнд есдэхь дархан аварга болж байна.