| | USD/MNT 0₮
Үндэсний их баяр наадмын тавын даваанд долоон аймгийн арслан улсын начны болзол хангалаа. Тодруулбал, аймгийн арслан Т.Сайханжаргал улсын гарди Гончигдамбаар Аймгийн арслан Д.Төрболд улсын заан Д.Анараар тав давж улсын начин цолны болзолд хүрлээ. Улсын харцага Б.Зоригтбаатар нутгийн дүү аймгийн арслан Э.Мөнхжаргалд тахимаа өгсөн бол Улсын харцага Х.Гантулга нутгийн дүү аймгийн арслан Т.Довчинсэмбээд өвдөг шороодов. Аймгийн арслан Л.Энхсаруул аймгийн арслан Ц.Төмөрцоожийг давж начин цолны болзол хангалаа. Энэ жилийн наадмаар бөх сонирхогчдын дунд улсын цолонд ойрхон нэрлэгдээд байсан цэргийн арслан Г.Жамбалдорж аймгийн арслан Г.Дармаажанцанд өвдөг шороодож, начин болж чадсангүй. Харин Аймгийн арслан М.Амарсанаа Улсын заан Б.Бат-Өлзийгөөр тав давж начин цолны болзол хангав.