| | USD/MNT 0₮

Манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр даага түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ

Улсын их баяр наадмын дааганы уралдаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Ариуннарангийн уясан Төв аймгийн Бүрэн сумын харьяат Монгол Улсын манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр даага түрүүллээ. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уяач Б.Одсүрэнгийн хээр даага аман хүзүүдсэн бол айргийн Гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Ж.Намнанбалжирын хээр, айргийн дөрөвт Баянхонгор Аймгийн Баянлиг сумын харьяат Г.Гантулгын хээр даага хурдалсан бол айргийн тавд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат Э.Түмэн-Одын бор даага хурдалж төрийн их баяр наадамд торгон жолоогоо өргүүллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.