| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн шөнө усны ослоор гурван иргэн амиа алджээ

Өнгөрсөн шөнө Дорнод аймагт хоёр, Сэлэнгэ аймагт нэг хүн усны ослоор амь насаа алдсан харамсалтай явдал болжээ. Мөн энэ сарын 8-нд голын эрэг дээр тоглож байсан хоёр хүүхэд усанд живж, амь насаа алдсан болохыг ОБЕГ-аас мэдээллээ. Иймд аялал, амралтаар явж буй иргэдэд гол усны аюулаас сэргийлж болгоомжтой байхыг онцгойлон анхааруулав. Долдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр, 13-ны өдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.