| | USD/MNT 0₮
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо тавын даваа эхэлж байна. Улсын аварга арслангууд ам авч байна. Одоогоор дөрвөн улсын аварга үлдсэн байгаа ажээ. Тавын даваа бол хариуцлагатай байх даваа. Учир нь улсын начин, шинэ цолтнууд төрөн гардаг даваа юм.