| | USD/MNT 0₮

Зөвлөгөө: Хуушууртай хольж хэрэглэж болохгүй хүнснүүд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын өдрүүд үргэлжилж байна. Эл өдрүүдэд наадамчин олон хуушуур, хорхог идэх тохиолдол нэмэгддэг билээ. Тэгвэл хуушууртай хольж идэж, ууж болохгүй зүйлсийн талаар мэдээллийг хүргэе.

1. Алкахол: Алкахол нь хоол боловсруулалтыг удаашруулахаас гадна хуушуур гэх мэт тос ихтэй зүйлтэй хамт хэрэглэсэн тохиолдолд нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсгэнэ. 

2. Хүйтэн уух зүйлс: Хуушуур идэж байхдаа, идсэний дараа хүйтэн уух зүйл уух нь нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсгэхээс гадна түгжрэл үүсгэх аюултай.

3. Халуун ногоо: Халуун ногоотой хоол хүнс нь ходоод гэдэсний ханыг цочроож ходоодны шархлаа, үрэвсэл үүсгэх эсвэл өмнө нь авсан шархыг сэдрээж болзошгүй.

4. Хүчиллэг хүнс: Даршилсан ногоо болон хүчиллэг хүнс, уксусаар амталсан хүнс зэрэг нь таны улаан хоолой, ходоод өвдөх магадлалыг ихэсгэнэ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.