| | USD/MNT 0₮

Их насны морьдын уралдаанд манлай уяач Б.Ерөөлтийн халтар морь түрүүллээ

Хүй долоон худагт хурдан их насны морьд бариандаа орлоо. Их насанд уралдуулахаар 228 морь бүртгүүлснээс 191 нь тоосоо өргөсөн юм.

Ховд аймгийн Чандмань сумын Манлай уяач Б.Ерөөлтийн халтар морь түрүү магнайд хурдаллаа. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн дөлгөөн халтар морь, Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын П.Батсайханы буган халиун морь,  Айргийн дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн хул халзан морь, Айргийн тавд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Ц.Даваагийн "битүү" хээр морь хурдаллаа.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.