| | USD/MNT 0₮
Жил болгоны үндэсний их баяраар нэг уяач трэнд болдог уламжлал тогтох нь ээ. Өнгөрсөн жил Дундговь аймгийн уяач Э.Улаанхүү хар үрээгээ улсад түрүүлгэж, эгэл жирийн малчин уяач улсад яаж хурдан буянгаа түрүүлгэж болдгийг харуулсан гайхалтай үйл явдал болж, олон хүүхнүүдийн краш болж, олны танил болсон билээ. Тэгвэл өнөө жил Дорнод аймгийн Матад сумын уяач М.Заанхүү трэнд уяач боллоо. Тэрбээр аймгийнхаа баяр наадамд шоу халтар нэртэй азаргаа уралдуулсан юм байна. Гэвч гарааны зурхайгаас гарсан хурдан буян нь хадуурч давхиад, бас унаач хүүхдээ унагчихжээ. Харин уяач М.Заанхүү замаас нь азаргаа барьж унаад өөрөө давхисаар барианд оруулж, бүр түрүүлсэн байна. Анх удаа том хүн азарга унаж түрүүлгэсэн түүхэн үйл явдал болжээ. Тэрбээр "Анх анх удаагаа морь уяж үзээд аймагтаа түрүүллээ. Би ч анх удаа морь унаж түрүүлж байна.
Ийнхүү түүний уясан халтар азарга нь наадамчин олныг баясгаж, Шоу халтар нэртэй болжээ. Энэ жилийн трэнд уяачаар М.Заанхүү тодорсон бол харин дараа жилийн наадмаар хэн байх бол. Дашрамд дуулгахад хүн уралдсан биш морь уралдсан гэж наадмын морины комисс үзээд Шоу халтар азаргыг түрүүлсэнд тооцжээ.