| | USD/MNT 0₮

Хязаалан, шүдлэнгийн уралдааны үеэр 9 хүүхэд мориноос унажээ

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлж, хоёр насны морьдын уралдаан боллоо.
Өнөөдрийн уралдааны үеэр нийт 9 хүүхэд мориноос унасан байна. Үүнээс нэг хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй бол бусад хүүхдийн биеийн байдал хэвийн зөвлөгөө өгч, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.
Энэ талаар Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар "Гарааны зурхайд морьд харайх үед хүүхэд унах тохиолдол гарч байна. Өөрөөр хэлбэл гарааны зурхайг унагах үед морь харайж гардаг. Энэ үеэр нэг хүүхэд унасан. Бусад нь Цагаан хөтөл даваад унасан. Эмнэлгийн тусламж үзүүлсэн" гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.