| | USD/MNT 0₮
“Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон Б.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох шүүх хурал энэ сарын 19-нд Хан-Уул дүүргийн шүүхэд болох байсан ч ирэх дөрөвдүгээр сарын 13 хүртэл хойшлуулсан байгаа юм. Тодруулбал, шүүгдэгч Д.Цолмонгийн өмгөөлөгч хурал давхцсан, шүүгдэгч Ч.Амгаланбаяр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж ийнхүү хойшлуулжээ.
Шүүгдэгч нарын тав нь шүүгч нар байгаа зарим шүүгч нь шүүх хурлыг том танхимд хийх ёстой гэж үзжээ. Учир нь 15 шүүгдэгчийн өмгөөлөгчид гэж олон хүн байгаа учраас шүүх хурлын танхимд багталцахгүй байсан гэнэ.
Харин шүүгдэгч Д.Цолмон шүүгч шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хангажээ. Тиймээс ирэх сард болох анхан шатны шүүх хурал нь хаалттай биш нээлттэй явагдахаар болсон гэсэн үг юм.
Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал нээлттэй явагдана.