| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг баталлаа. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж нэр бүхий 22 сайдыг томиллоо. Бүсчилсэн хөгжил хариуцсан Монгол Улсын Шадар сайдаар С.Амарсайханг томиллоо. Түүний эрхэлсэн асуудлуудын хүрээнд;
-Бүсчилсэн хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт
-Чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого
-Стандарт, хэмжил зүйн асуудал
-Тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн асуудал,
-Гамшигаас хамгаалах асуудал
-Хойшлуулашгүй сэргээн босгохтой холбоотой шуурхай асуудал багтаж байна. МАН УИХ-ын сонгуульд оролцохдоо бүсчилсэн хөгжлийн концепцийг дэвшүүлсэн. Тиймдээ ч шинээр бүрдэж буй Засгийн газартаа Бүсчилсэн хөгжлийг хариуцсан Шадар сайд томилох нь зүйтэй гэж үзжээ.