| | USD/MNT 0₮
Парламентын шинэ гишүүн М.Нарантуяа буюу Нара “Гэр хорооллын бүсийн иргэд хэрэглэж дадсан түүхий нүүрсээ түлэх хүсэлтэй байна” хэмээн их хурлын чуулганы танхимд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлсэн үгэндээ онцолсон . Харин Засгийн газар утааны асуудалд хэрхэн анхаарч ажиллах нь одоогоор тодорхойгүй байна. Тэгвэл нийслэлийн гэр хорооллын айл өрх энэ жил шахмал түлш түлэхгүй нь бололтой. Учир нь, шахмал түлшний түүхий эдийг Энержи ресурс компани таван жилийн турш Тавантолгой түлш компанид үнэ төлбөргүй нийлүүлдэг байсан бөгөөд долоодугаар сарын 1-нээс угааж баяжуулсан нүүрсээ өгөхөө больжээ. Тиймээс шахмал түлш үйлдвэрлэгч "Тавантолгой түлш" компани түүхий эдгүйн улмаас зогсоход хүрчээ. Тэгээд ч жилийн жилд сайжруулсан түлшинд гэр бүлээрээ, олон арваараа угаартан амиа алддаг энэхүү харгислалыг таслан зогсооход хамтарсан Засгийн газар нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.