| | USD/MNT 0₮
Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук хатны хамтаар Монгол Улсад айлчилж байна. Түүнийг угтан авах ёслол Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Түүний айлчлал энэ сарын 15-ныг дуустал үргэлжлэх бөгөөд тэрбээр гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно.
Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал юм.