| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс нууранд 7 настай хүү живж нас баржээ

Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Увс” нуур орчимд гэр бүлийн хамт амарч явсан бага насны хүүхэд “Увс” нууранд живсэн гэх дуудлага мэдээллийг онцгой байдлын газар өчигдөр өдрийн 15:23 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Ш /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, нуурын баруун урд эргээс 15 метр зайд, 3 метрийн гүнээс 16:45 цагт цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

Иймд иргэд та бүхэн аялал зугаалгын үед сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.