| | USD/MNT 0₮

Малдаа яваад сураггүй болсон ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ НЬ ОЛЖЭЭ

Ховд аймаг, Дуут сум Шивэр багийн "Хар сайр" гэдэг газарт долдугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг долдугаар сарын 7-ны өдрийн 00:25 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:45 цагт тус багийн "Хар сайр" гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж Буянт сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.  

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.