Т.Баасанхүү харцага өнгөтэй байна
Улсын их баяр наадам болоход хэдхэн хоног үлдсэн байна. Наадмын өмнө бөхийн галууд сорилго барилдаанаа хийдэг уламжлалтай. Увс нуур галын бөхийн барилдаанд Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Даян аварга Н.Батсуурь үзүүрлэсэн билээ. Сорилго барилдаан бол өнгө шинждэг барилдаан юм. Т.Баасанхүү харцага энэ жил өнгөтэй сайн байна. Бэртэл гэмтэл гээд 3 жил барилдаанаас хөндийрч олигтой барилдаж өгөөгүй. Б.Зоригтбаатар, Т.Баасанхүү харцага хоёр бол энэ цагийн монгол бөхөд өнгө нэмж буй мундаг хүчтнүүд. Харцага нартаа энэ жил цолоо ахиулж, дээшээ барилдахын ерөөл өргөе.