| | USD/MNT 0₮
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас СХД-т нэр дэвшсэн АУ-ны доктор профессор Н.Хүрэлбаатар их хуралд гарч чадалгүй өвдөг шороодсон билээ. Тэгвэл хэдий гишүүн болоогүй ч Төрийн ордонд ажиллах эрхтэй болжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллахаар болжээ. Тэрбээр ажлын гараагаа Дорноговь аймгийн Айраг суманд мэс заслын эмч, Анагаах ухааны их сургуулийн Физиологийн тэнхимийн багш, Тэнхимийн эрхлэгч, ЭМШУИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал, ХӨСҮТ-ийн дэд захирал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга, АШУҮИС-ийн захирлаар тус тус ажиллаж байжээ.