| | USD/MNT 0₮
Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар үргэлжлэн явагдаж дууслаа. Энэ жил Сүхбаатар аймаг ЭЕШ-ын Математикийн шалгалтын дүнгээр улсдаа тэргүүллээ. Харин 2-т Увс аймаг орсон бол 3-т Өвөрхангай аймаг орж, Булган аймаг ч хамгийн сүүлд оржээ. Ийнхүү Элсэлтийн ерөнхий шалгалтын нийт дүнгээрээ Сүхбаатар аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгижээ.
БСШУЯ-наас мэдээлснээр энэ жил нийт 35939 шалгуулагч бүртгүүлж, англи хэлээр 21475, түүхээр 1358, хими 5902, газарзүй 1005, нийгэм судлалаар 19989 шалгуулагч шалгалт өгч, нийт 77 шалгуулагч хамгийн өндөр 800 оноо авчээ. ЭЕШ-ыг хуульд өөрчлөлт орсноор элсэлтийн шалгалт гэж нэрлэх болсон. Энэ жил математикийн хичээлээр хамгийн олон буюу 2700 гаруй шалгуулагч шалгалт өгсөн байна.