| | USD/MNT 0₮
Энэ сарын 4-ний өдөр Англи хэл болон түүхийн ухааны хичээлүүдийн Элсэлтийн шалгалт улсын хэмжээнд зохион байгуулагдлаа.Түүхийн шалгалтад нийт 1,339 сурагч оролцож, хэмжээст дундаж оноо нь 499, Англи хэлний шалгалтад 21,453 сурагч оролцож хэмжээст дундаж оноо нь 500 байв. Улсын хэмжээнд түүхийн шалгалтад 1 (Өвөрхангай) сурагч 800 оноо авсан бол Англи хэлний шалгалтад 35 (Улаанбаатар-28, Дархан-3, Орхон-2, Өвөрхангай-1, Сүхбаатар-1) хүүхэд 800 оноо авчээ. Түүхийн хичээлийн дундаж оноогоор Өвөрхангай, Сүхбаатар аймгууд 68 оноогоор тэргүүлсэн бол Англи хэлний шалгалтад Орхон, Дархан-Уул аймгууд 38 оноотой эхний байр оржээ.