| | USD/MNT 0₮
СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатарыг томилжээ. Харин Б.Хуягбаатарын оронд тус дүүргийн Засаг даргын орлогч дарга Д.Ундармаа ИТХ-ыг удирдах юм.
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIX хуралдаанаар дүүргийн Засаг даргад нэр дэвшсэн Батчулууны Хуягбаатарыг тус хуралдааны төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна. Б.Хуягбаатар нь 2013 оноос СХД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн мэргэжилтнээс шатлан ахиж өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын даргаар ажиллаж байсан аж.