| | USD/MNT 0₮
Монголчууд хандив өргөж М.Адъяажаргал маргаашнаас эмчилгээндээ орохоор болжээ. Элэгний хатуурал өвчин нь 4-р зэрэгт хүрсэн М.Адъяажаргал 6, 4, 1 настай гурван охинтойгоо гэр оронгүй нийтийн байрнаасаа хөөгдөж хүнд байдалд байгаагаа учирлаж монголын ард түмэндээ хандсан юм. Тэрээр, өөрөө айлын ганц охин бүтэн өнчин. Мөн түүнчлэн элэгний хатуурал өвчинтэйгөө тэмцэж гурван охиноо дагуулан эмнэлэг бараадан яваагаа хэлж байв. Тэгвэл 24 цагийн дараа түүний дансанд 12 сая төгрөг цугларч маргаашнаас эмчилгээндээ орохоор болжээ.
Тэрбээр хэлэхдээ, “Сайхан сэтгэлт монголын ард түмэндээ талархаад баршгүй. Гурван охин минь бөөн баяр ээжтэйгээ хамт байна гээд гүйж байна. Би заавал эрүүл болох болно” гэлээ