| | USD/MNT 0₮

ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ АЖИЛЛАГААНД НИЙТ 2390 ХҮН АЖИЛЛАЖЭЭ

Улсын хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.

Дээрх ой, хээрийн гал түймрээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1 байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгааллаа.

Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 798 алба хаагч, Хил хамгаалах байгууллагын 98 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 9 алба хаагч, орон нутгийн 1527 иргэнтэй хамтран нийт 2390 хүн ажилласан байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.