| | USD/MNT 0₮

НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томиллоо

НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томилсон. Иймээс НЗДТГ-ын даргаар НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатарыг томиллоо.

П.Хадбаатар нь 2002 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2020 онд Дотоод хэргийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм. Түүний ажлын туршлагаас танилцуулбал,

2009-2017 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэгч,

2017-2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн, Дарга

2020-2021 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга,

2021-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,

2024 оны нэгдүгээр сараас НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, дөрөвдүгээр сараас Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажилласан юм.

Тэрбээр өнөөдрөөс НЗДТГ-ын даргаар ажиллаж эхэллээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.