| | USD/MNT 0₮
Өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн даваа орчимд зам тээврийн ноцтой осол гарч, газар дээрээ зургаан хүн амиа алдаж, нэг хүн эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарав.
Тодруулбал, Дотоод хэргийн их сургуулиас Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн Замтын-Эх гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Наранбулаг” амралтын газрын чиглэлд явж байсан 39 зорчигчтой явсан том оврын автобус онхолджээ.
Автобусанд гурван бага насны хүүхэд, 36 том хүн зорчиж явсан бөгөөд ослын талаарх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 11.21 цагт иржээ.
Алба хаагчид, биеийн байдал маш хүнд 13 хүн, хөнгөн гэмтэлтэй 19, хүнийг дунд оврын автобусаар ГССҮТ-д хүргэсэн боловч эмнэлэгт хүрэх замд 36 настай эрэгтэй нас баржээ. Биеийн байдал хөнгөн 11 хүнийг Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн бол ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд гурван том хүн, гурван хүүхэд, биеийн байдал нь дунд зэргийн 13 хүн энгийн тасагт хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж.
Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн байна.
Энэхүү ноцтой ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж буй.
Ийнхүү үй олноороо золгүй байдлаар үхэж үрэгдсэнд хэн буруутай вэ. Амиа алдсан багш ажилтнууд уу, эсвэл салбар хариуцсан сайд нь уу. Үнэхээр харамсалтай осол болов.
Хариуцаж буй салбарт нь удаа дараа хүний амь үрэгдээд цагдаа, хилийн цэргийн алба хаагчид, ДХИС-ийнх нь сонсогч, ажилтан, офицер, ахлагч нар цаг бусаар хорвоог орхиод Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариуцлага хүлээх ёстой болов уу.
ДХИС-ийнхан өнгөрсөн долоо хоногт 85 жилийн ойн баяраа тэмдэглэсэн бөгөөд ийнхүү амралт зугаалгаар явж байгаад осолдсон байна. Магадгүй архидалт баяр, ой тэмдэглэсэн их наргиан цэнгээний гай энэ осол байв уу.
Хайран сайхан халуун амь, олон жил зүтгэж байж дөнгөж офицeрын мөрдэс зүүгээд л амиа алдсан залуухан дэслэгч, минутын цаана л амиа алдахаа мэдээгүй баярлаж хөөрч явсан залуу гэр бүлд хагацал нүүрлэв.
О.Гал
Өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн даваа орчимд зам тээврийн ноцтой осол гарч, газар дээрээ зургаан хүн амиа алдаж, нэг хүн эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарав.