| | USD/MNT 0₮
Японы сумогийн их аварга Харамүфүжи Бямбадорж зодог тайлснаас хойш Монголдоо ирэн бизнесийн салбарт хүч үзэж байна.
“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг үүсгэн байгуулагч, тэрбээр боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийн ажиллахдаа сурагчид нь чихэр, шоколад, хийжүүлсэн ундаа зэрэг сахар агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэж буйд сэтгэл нь зовж, улмаар өглөө бүр чанартай, шинэ бүтээгдэхүүнээр сурагчдын кальци, сүүний хэрэглээг хангах зорилгоор сүүний чиглэлийн үхрийн автоматжсан орчин үеийн ферм байгуулахаар зорьсон нь ажил болжээ.
Харин тэрбээр Харүмафүжи нэртэй кафег Төв аймгийн Баянхангай сумд нээсэн байна. Тус кафед Япон үндэсний хоол болон фермийн сүүгээр үйлдвэрлэсэн зайрмагаар үйлчлэх аж.