“Парис 2024” зуны 33 дахь олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааг чимэх Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг Michel & Amazonka брэнд хоёр дахь удаагаа урлаж байна. Энэ удаагийн ёслолын хувцасны хувьд төрийн их 9 хөлт цагаан туг, олимпын бамбар, Парисын олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болоод олимпын бэлгэдэл болсон үнэ цэн бүхий дүрслэх хэрэглүүрүүдийг алтан утсаар хатгаж урласан байна.
Франц улсын Парис хотод зохион байгуулагдах XXXIII удаагийн зуны Олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын буюу парад хувцасны загварыг танилцууллаа.