| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Дахин шинээр тохиолдол бүртгэгдээгүй, халдвартай иргэдийн биеийн байдал сайжирч байна

ЭМЯ-наас коронавирус буюу COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээ хийгдэж дууслаа. Өнөөдөр 153 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан таатай мэдээг дуулгаж байгаадаа маш их баяртай байна. Энэ онгоцоор ирсэн хоёр хүний хариу эерэг гарсныг та бүхэн мэдэж байгаа. Тус иргэдтэй ойрын хавьталд орсон бүх иргэнээс коронавирус илрээгүй гэсэн юм. Мөн 2020 оны гуравдугаар сарын 21-нд ХӨСҮТ-д болон бусад аймагт сэжигтэй тохиолдлууд илрээгүй. Харин 21-ний өдөр 90 хүн ажиглалтад орсон. 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан.

Түүнчлэн манай улсад илэрсэн арван тохиолдлын биеийн байдал өдрөөс өдөрт сайжирч байгаа. Биеийн байдал нь хүнд байсан хоёр иргэнийх тогтворжсон.

Үүгээр ч зогсохгүй уушгины хатгалгаагаар өвдөж, эмнэлэгт хэвтэж буй хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй. 

Д.Нямхүү: Дахин шинээр тохиолдол бүртгэгдээгүй, халдвартай иргэдийн биеийн байдал сайжирч байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.