| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар ажилдаа оржээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр үдээс хойш хуралдаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Ингэхдээ УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллуулахаар болсон юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тамгын газрын даргаа томилж, ажилд нь оруулжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын товч намтрыг танилцуулъя.

1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, нийслэлийн Ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.

1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.

1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач,

1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал,

1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч,

2000-2003 онд Хаан банкны дэд захирал,

2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,

2004-2012 онд УИХ-ын гишүүн,

2009-2012 онд Гадаад харилцааны сайд,

2012-2013 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга,

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач,

2016-2024 онд УИХ-ын гишүүн,

2017-2019 онд ЗГХЭГ-ын дарга,

2019-2024 онд УИХ-ын дарга,

2024.07.02-ноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.