| | USD/MNT 0₮
Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймаг буюу 2 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд өвдөг шороодсон билээ. Ингэснээр түүний 16 жил тасралтгүй үргэлжилсэн гишүүний зам тасалдав. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Надад саналаа өгсөн Увс, Ховд, Завханчууддаа баярлалаа. Намайг дэмжиж ажилласан таны аз хийморь өөдөө, амьдрал заяа нь дээшээ, үйлс бүхэн нь бүтэмжтэй байхын ерөөлийг өргөе” гэж нийтэлжээ. Гишүүн асан тийм ч сэтгэлээр унаагүй бололтой. Түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох талаар аль хэдийн яригдаад эхэлчихжээ. Энэ тухай цахим сүлжээний хэрэглэгчид нийтэлж буй.
“МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ӨРГӨН МЭДҮҮЛСНЭЭР, УЛСЫН ИХ ХУРАЛ НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ ХИЙЖ ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААГААР ТОМИЛДОГ”
Одоогийн Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2019 онд тус албан тушаалд томилогдсон ба он гараад хугацаа нь дуусаж байгаа. Мөн гишүүн асан Ч.Хүрэлбаатарын нэг намын хамтран зүтгэгч УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өчигдөр /2024.07.02/ УИХ-ын даргын сэнтийд заларсан. Иймд тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдох өндөр магадлалтай юм.
Сэтгүүлч: А.Булганчимэг