| | USD/MNT 0₮
Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын бэлтгэл үргэлжилж байна. Уг бэлтгэл ажил 80 хувь үргэлжилж, 1200 гаруй уран бүтээлч оролцож буй аж. Наадмын тоглолтын ерөнхий агуулга гэвэл үлэг гүрвэлийн үеэс эхлээд хүний үүсэл, төмөрлөгийн үе, Их Монгол гүрэн зэрэг нийт зургаан бүлэгтэй тоглолтыг үзүүлэхээр болжээ. Мөн энэ жилийн наадмын нээлт залуу Монгол техникчдийн мэдлэг ур чадвараар бүтээгдсэн учир маш шинэлэг дижитал нээлт болно гэж Үндэсний их баяр наадмын ерөнхий продюсер, найруулагч Г.Маргад-Эрдэнэ мэдээлсэн байна.