| | USD/MNT 0₮

СЭЛЭНГЭ: ЭЕШ-ыг шууд засах шилэн технологиор явуулна

Сэлэнгэ аймагт 1048 шалгуулагч 2024 оны ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар энэ долоо хоногт буюу 7-р сарын 4-ний өдрөөс түүх, англи хэлний хичээлээр эхэлнэ.  7-р сарын 7-ны өдөр хүртэл 4 өдөр үргэлжлэх шалгалтыг Сэлэнгэ аймгийн БШУГ-аас Сүхбаатар сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль дээр төвлөрүүлэн зохион байгуулахаар бэлтгэлээ хангажээ.

Дээрх ажлыг зохион байгуулахад 10 зохион байгуулагч, 54 хянагч багш ажиллана.

Энэ жилийн шалгалтын онцлог нь шууд засалтын шилэн технологийг ашиглан явуулна. Шалгуулагчдаас ур чадварын шалгалтыг 7-р сарын 8-ны өдөр авахаар төлөвлөжээ.

Харин хуваарь сонголтыг бүх их, дээд сургуулиуд онлайнаар явуулах юм.

Эх сурвалж: Montsame.mn

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.