| | USD/MNT 0₮

Л.Мөнхбаясгалан: Хувийн эрх ашгийг улс төрийн эрх ашигтай хольж, хутгадаг хүмүүстэй тэмцэнэ

ИХ-ын гишүүд өнөөдөр тангаргаа өргөлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас сэтгүүлчид асуулт асуун хариулт авлаа.

Тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа мэдэж, хүндэтгэж өргөлөө. Би Говийн бүсийн 7 дугаар буюу том тойргоос сонгогдож, иргэдийн итгэлийг хүлээсэн. Төр, ард түмний эрх ашгийн төлөө ажиллана гэж тангарагласан, тэгж ч ажиллах болно.

Өмнө нь сэтгүүл зүйн салбараас УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүмүүсийн үед цаг үе өөр байсан байх. Одоо миний хувьд хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй болсон. Үгэнд ор, орохгүй бол шоронд ор л гэдэг болчихлоо. Тэгэхээр хамгийн түрүүнд хэвлэлийн эрх чөлөөний төлөө үг дуугарч, тэмцэх нь миний үүрэг.

Хоёрдугаарт, миний сонгогдсон говийн бүсэд стратегийн 15 том орд байдаг. Тус бүсэд усгүй болж, газар нутгийн 80 гаруй хувь нь цөлжилттэй байгаа. Экологийн тэнцвэртэй байдлыг хангахын төлөө ажиллана.

Гуравдугаарт, улс төрд байдаг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, холбогдож байсан хүмүүстэй тэмцэнэ. Өөрөөр хэлбэл өөрийн хувийн эрх ашгийг улс төрийн эрх ашигтай хольж, хутгадаг хүмүүстэй тэмцэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Би өөрөө авлигаас хол байна харин авлигачдыг хянаж, тэдэнд хариуцлага тооцуулахын тулд энэ парламентад орж ирсэн гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.