| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх: УИХ-ын эрхэм танхимд хувийн явцуу эрх ашиг биш улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцлүүд өрнөдөг байх учиртай

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын анхдугаар чуулган өнөөдөр 2024.07.02 10 цагт эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Урд өмнөхөөс илүү өргөн оролцоотойгоор сонгох, сонгогдох эрх ээ эдэллээ. Төрт ёсны агуу түүхтэй азийн цээжин дэх ардчилсан Монгол Улсын төрийн сонгууль хуулийн хүрээнд ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө тэгш байдал үндэсний эв нэгдлийг ханган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх ээ баталгаажуулан төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөгчдөө сонгох сонгуульд идэвхтэй оролцсон нийт иргэд сонгогчдодоо болон хилийн чанадад суугаа монголчууддаа гүн талархал илэрхийлж та бүхний нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.

Эрхэм хүндэт төрийн түшээд ээ өргөн түмний итгэлийг хүлээж өндөр төрийн түшээгээр сонгогдсон та бүхэн үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу төр засаг аа эмхлэн байгуулж түмэн олны төлөө эрхэм үйл хэрэгт цаг алдалгүй шамдан ажиллах шаардлагатай байна. Энэ мөчөөс эхлэн төрийн түшээ та бүхэн хувийн ашиг сонирхлоос ангид байж нийт ард иргэд улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, амласан амлалтаа биелүүлэх цаг хугацааг ийнхүү биелүүлж байгааг цохон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. УИХ-ын энэ эрхэм танхимд хувь хүний хэрүүл маргаан биш улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу эрх ашиг биш улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцлүүд өрнөдөг байх учиртай” гэж хэлэв.

ШУУД ҮЗЭХ: https://fb.watch/t3fwWYczsI/

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.