| | USD/MNT 0₮

АН-ын дарга Л.Гантөмөр огцорч буй талаар 12 цагт мэдээлнэ

Өнөөдөр болох хэвлэлийн бага хурлыг танилцуулж байна.

10:00 цагт: Төрийн ордонд: Ес дэх удаагийн УИХ-ын анхдугаар чуулганы нээлтийн хуралдаан болно.

-Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд:” Иргэний нийгмийн байгууллагад зориулсан хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” сургалт уулзалт болно.

11:00 цагт: Нээлттэй Нийгэм Форумд: “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн сүлжээнээс УИХ-ын сонгуулийн үр дүнгийн мониторинг танилцуулж мэдээлнэ.

12:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно. Үзэсгэлэн 7-р сарын 3-наас олон нийтэд дэлгэгдэнэ. Утас: 9905-1914.

12:00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: АН-ын дарга Л.Гантөмөр огцорч буй талаар мэдээлнэ. Ингэснээр АН-ын даргын сунгаа эхэлж байгаа талаар Үндэсний жигүүрээс мэдээлэл хийнэ.

 

 

.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.