| | USD/MNT 0₮
Өчигдрийн хэмжээнд 10 галын дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ажилласан гэж ОБЕГ мэдээлэв. Тодруулбал,
Өмнөговь аймаг, Ханбогд сум. Хайрхан багийн “Цагаан хад гурвын пост” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 350 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 140 км-т/ 07.02-ны өдрийн 02:00 цагт ачааны автомашин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан ирүүлсэн. “Норд бенз-XCMG XGA4250D3WC” загварын автомашин шатсан тухай мэдээллийг тус компанийн гэрээт ажилтанд 02:56 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 8 дугаар хорооны 9 байрны В/1 давхарт оёдлын үйлдвэрт эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 06:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 07:04 цагт очиход иргэн Б-ийн оёдлын үйлдвэрт даавуу, эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 34 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 09:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 09:21 цагт очиход иргэн Б-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, тааз шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Дундговь аймаг, Сайнцагаан сум. Боржигон багийн 24 дүгээр гудамжны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 10:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 10:48 цагт очиход иргэн Б-ийн “Фургон” загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Увс аймаг, Улаангом сум. 3 дугаар багийн 3/36 дугаар байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах,аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 10:53 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 4 дүгээр хорооны “Өлгий”-н 6 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 13:45 цагт очиход иргэн З-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар, 3 метр хашаа тус тус шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 12 дугаар хорооны “Хангай”-н 2 дугаар гудамжинд сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ны өдрийн 17:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 17:51 цагт очиход иргэн Д-ийн 11х12 метрийн хэмжээтэй тавилгын үйлдвэрийн 2х3 метрийн хэмжээтэй өрөөнд хана, тааз шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 30 дугаар хорооны “Цэргийн хотхон”-нд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өприйн 19:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 19:40 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Баянхонгор аймаг, Баянхонгор сум. Рашаант багийн “Задгай”-д суудлын автомашин “Түйн” голын бетон гүүрний төмөр хаалт мөргөсний улмаас шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 05:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 600 метр зам туулан 05:16 цагт очиход иргэн Т-ийн “Вангуард” загварын автомашины хөпөлгүүр шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан. Автомашин төмөр хаалт мөргөсний улмаас иргэн У /20 настай, эрэгтэй/-ын толгой гэмтсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.
Ойн түймэр:
- Завхан аймаг, Баянтэс сум. Зайгал багийн “Үнэгтийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 400 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км, Тэс сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Баянтэс сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид 70 км замыг туулан 06.30-ны өдрийн 03:28 цагт, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, 14:10 цагт очоод унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Гал түймрийн голомтыг тойруулан 150 метрт зогоон татсан. 07.01-ний өдөр Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд,орон нутгийн иргэдтай хамтран 600 метрийн урттай, 1 метрийн өргөн зогоон татаж 19:23 цагт унтрааж Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэж өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 4 га талбай өртсөн.