| | USD/MNT 0₮
Есдэх удаагийн парламентийн анхдугаар чуулган маргааш хуралдана. Өнөөдөр шинэ гишүүд үнэмлэхээ гардан авлаа. Тэдний нэг бол АН-аас жагсаалтаар нэр дэвшсэн Б.Баттөмөр юм. Энэ жилийн сонгуульд МАН 68 суудал харин Ардчилсан нам ойрын түүхэндээ байгаагүй 42 суудалыг авч чадлаа. АН-ын сонгууль эрхэлсэн төв штабын ерөнхий менежрээр Б.Баттөмөр ажиллав. Сонгуулийн суртачилгааны явцад АН ан цавтай байсан хэдий ч тэднийг цул байлгахад нөлөөлж мөрийн хөтөлбөр, бодлогоо ард түмэндээ маш сайн танилцуулж энэ удаагийн сонгуульд 42 суудал авахад маш том хувь нэмэр оруулсан хүн юм. Тэгвэл залуу боловсон хүчин Б.Баттөмөр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга буюу генсекээр яригдаж эхэлжээ. Учир нь улстөрд түүний нэр цэвэр түүх ариун төдийгүй шинэ залуу боловсон хүчин юм. АН-ын хагаралдаан хууччуулын маргааныг монголын ард түмэн мэднэ. Одоо парламентад ахуй суудал авсан энэ цаг мөчид АН шинэчлэл өөрчлөлтийг гаргахын тулд мэдлэг боловсрол өндөр шинэ залуу боловсон хүчнээ дэмжиж бодлогоороо өрсөлдөх учиртай. Түүнийг АН-ын генсек болгохыг залуучууд дэмжиж байна.