| | USD/MNT 0₮
УИХ-ын сонгуулийг ажигласан гадаадын ажиглагчид өчигдөр /2024.06.29/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр Ардчилсан институт, хүний эрхийн газрын сонгуулийг ажиглах хорооны тэргүүн, Элчин сайд Женнифер Браш дараах мэдээллийг өгсөн юм.
Тодруулбал, "УИХ-ын сонгууль нь зохион байгуулалт сайтай байсан ч өрсөлдөөний талбар тэгш бус байсан нь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Хууль эрх зүйн орчин нь ардчилсан сонгууль явуулахад хангалттай байсан ч цаашид үндэсний эрх эрх чөлөөний талаар олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна.
Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа чөлөөтэй явуулах боломжтой байсан ч богино хугацаанд үргэлжилсэн албан ёсны кампанит ажил нь нууц ихтэй, сайн тогтсон намуудыг дэмжсэн байдлаар явагдлаа гэж үзэж байна. Цаашлаад сонгуулийг дөхүүлэн цалин, нийгмийн халамжийг нэмэгдүүлсэн нь эрх баригч намд зүй бус давуу байдлыг олголоо.
Энэ удаагийн сонгуулиар парламентын эмэгтэй гишүүдийн тоо хоёр дахин нэмэгдэж, 13-32 гишүүнтэй болж, парламентын гишүүдийн 17 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байсан нь 25 хувь болж нэмэгдлээ. Та бүхэнд баяр хүргэе" гэлээ.