| | USD/MNT 0₮
Төв аймаг, Эрдэнэ сум. Чулуут багийн "Хэрхлүүр нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 188 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ 06.28-ны өдрийн 16:00 цагийн орчим морин аялал хийж явсан 40 хүн “Хэрхлүүр" нуурын эрэг дээр амраад аялалаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан 1 хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 22:30 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран 06.29-ний өдрийн 00:53 цагт сумаас гарч 100 км замыг туулан 19:53 цагт очжээ. Ийнхүү А/15 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:30 цагт цогцсыг нь “Хэрхлүүр” нуурын эргээс 4 метрт, усны гүнд байгааг олж тогтоон цогцсыг тус аймгийн сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ мэдээлэв.