| | USD/MNT 0₮
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрсөн дүү У.Отгонбаярыгаа зүүн бүсэд МАН-аас гишүүн болгож, их хуралд илгээлээ. Харин хангайн бүс буюу 1-р тойргоос АН-аас Даваагийн Цогтбаатар гэж залуу их хуралд сонгогдон гарч ирлээ. Тус бүсээс Ардчилсан намынхан илт давуу ялалт байгуулж, цэнхэртүүлсэн билээ. Ялалт байгуулахад гол нөлөөлсөн хүн бол алдарт лайвчин Д.Мөнх-Эрдэнэ юм. Тэрбээр Д.Цогтбаатарын төрсөн ах. Дүүгээ их хуралд нэрийг нь дэвшүүлж, сонгуулийн сурталчилгааг нь "тултал" нь хийж өгсөн сайн ах юм. Ахтай хүмүүс алзахгүй гэдгийг харуулахаар болов. Д.Мөнх-Эрдэнэ дүүгээ гишүүн болгосондоо ихэд баярлаж байгаа. Өөрөөр нэр дэвших боломжгүй байсан учраас дүүгээ "сойсон". Харин дүү нь яван чангарч сайн уралдаж, барианд орлоо. Бүр багаараа намаараа хангайн бүсэд ялалт байгуулаад гараад ирсэн билээ.