| | USD/MNT 0₮

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд ХҮН намд хамгийн их санал өгчээ

2024 оны УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын саналыг сонгууль болохоос хоёр хоногийн өмнө авч, дүн мэдээллийг нэгтгэсэн. Тэгвэл гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд ХҮН намд хамгийн их саналыг өгчээ. Тодруулбал, 2913 хүн ХҮН намд саналаа өгч, 2302 хүн АН-д саналаа өгсөн бол МАН-д 1372 хүн саналаа өгч, ИЗНН-д 602 хүн, Үндэсний эвсэлд 598 хүн санал өгчээ.

ХҮН намын хувьд энэ жилийн сонгуулиар нэг суудлаа найм болгож чадсан байгаа билээ. Тойргоос Ж.Золжаргал, П.Наранбаяр хоёр илт давуу ялалт байгуулсан бол жагсаалтаар зургаан нэр дэвшигч орж ирж сонгогдсон юм.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.